Арван хангал сахиус

Үржиншаддувлин хийд нь сар болгоны хуучдын 29-ны өдөр 10 хангал сахиусаа тахиж Чойжолын дүгжүү уншидаг бөгөөд сардаа нэг удаа уншидаг дүйцэн хурлуудын нэг юм.

Хангал сахиуснууд

Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Чойжоо, Лхам, Намсрай, Шалши, Жамсран, Цамба зэрэг 10 сахиус ордог бөгөөд хангал сахиусыг тахин, тахил балин өргөдөг зан үйлийн хурал юм. Эдгээр сахиусыг баясгаж тахисны ач тусаар тус тусын ам авсан тангаргын дагуу сахин хамгаалах, улмаар тэдэнд тахил балин өргөснөөр шид бүтээлийг олох  болно хэмээн сударт зарлигласан буй.

Чойжоо дүгжүү: Чойжоо гэдэг нь 10 хангалын нэг сахиус бөгөөд Монголоор номын сахус гэсэн үг болно. Дүгжүү нь Дормын нэр бөгөөд энэхүү балинг гаргаж өргөснөөр ад зэтгэр, хэрүүл тэмцэл, дайсан тотгор, өвчин зовлон, ган зуд тэргүүтэн эс зохилдох шалтгаан бүхнийг амирлуулах болно хэмээн судар шаштирт номлосон байдаг.

Өглөөны 9 цагаас эхлэн хурах бөгөөд хуруулах сүсэгтэн олон тавгын идээ авч ирэн уншуулах боломжтой билээ.