ЦОГЧЭН ХУРАЛ 
Цогчэн буюу Их чуулган нь залбирал, уншлага, даатгал, магтаал голлосон хурал юм.Бидний Багш Хүүхэн хутагт О.Тагарва бээр хурлын зан үйлийн дэгийг Монгол орны нөхцөл байдалд уялдуулан эмхэтгэн хайралсан.

ДҮЙЧЭН ӨДРИЙН ХУРАЛ
Манай хийд нь шинийн 3-нд 1000-тай номнууд, 8-нд их манал , 9/19-нд Чойжоо дүгжүү ,Цагаан шүхэртийн догжүр, 10-нд Ловон чого,14/20-нд Ганжуур ,оройн ерөөл,15-нд Дамдин-янсан ,зангад ,дүртэддагва бага тахилга ,25-нд Ханд чого ,29-нд 10 хангал ,30-нд Дарь эхийн мандал шива хурдаг .

ЖАСАА ХУРАЛ 
Бурхан ,сахиус догшидын айлдсан нас уртасгах , эрүүл энх , өвчин зовлон арилгах гэх мэт заслын номуудыг  сүсэгтэн олонд уншиж багаханч гэсэн тус болж байна.