Хийдийн маань суварга өнгө будаг нэмээд сайхан болжээ. Урьд олон галавын өмнө нэгэн өчүүхэн өт хорхой малын хатсан хомоол дээр суугаад их адистидтэй нэгэн суваргыг тойрсон хүний хөлд талхлагдан хонхойсон замаар урсч өөрийн мэдэлгүй суварга гороолсон их буяныг хураагаад тэр буяныхаа үр дагаварт олон галавын дараа хүний төрлийг аваад Бурхан Багшийг заларч ахуй үед сахил хүртэн хувраг болж архадын хутгийг олсон гэдэг. Хийдийн маань энэ суваргыг ч бас тойрч гороолсон олон амьтан бүгд их буяныг хураагаад үр дагаварт нь илтэд туулсан бурханы хутгийг түргэнээ олох болтугай. Ум сайн амгалан болтугай.