Тус  хийд нь 2000 онд Говийн багш хэмээн алдаршсан Хүүхэн хутагтийн удирдлаган дор Данзанравжаагийн нэрэмжит Үржиншаддүвлин нэртэйгээр байгуулагдсан юм.

Бурхан багшаас эх үндэстэй, үе үеийн богд дээдэс багш нараар дамжин ирсэн Ноён Хутагтын жүд дамжлага ёсоор хурал номын үйл ажилаа явуулдаг юм.  

Бурханы шашны энэрэн нигүүлсэхүйн сургааль, түүнтэй холбоотой зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, сүсэгтэн олон танин мэдүүлэх, дэлхий дахинд энх тайвныг цогцлоон бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах нь бидний эрхэм зорилго. Үүний тулд хийдийн хуврагуудын боловсролыг дээшлүүлэх, шашны үзэл онолыг судлах судалгаа, шинжилгээний ажлыг хогжүүлэхэд голчлон анхаарч байна. Энэ дагуу дотоодын болон гадны сүм хийд, албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран идэвхтэй ажиллах бодлого баримтладаг. Мөн нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан хүмүүнлэгийн болон буяны ажилууд зохиож, нийгэм хувь хүний төлөвшилд дэмжлэгтуслалцаа үзүүлхэхээр чармайн ажиллаж байна.

  • Хийдийн гол сахиус нь Янсанядам бөгөөд сахиусны дэлгэр тахилгыг хавар тэнгэрийн дуунаас өмнө, намар тэнгэрийн дууны дараа буюу жилд 2 удаа тахидаг уламжлалтай.
  • Ноён Хутагтын жүд дамжлага ая дангаар Лүйжин номоо хурдаг.
  • Өнөөгийн байдлаар нийт 35 гаруй лам хуврагууд, энгийн 5 нь албан ажилтантай үйл ажилаа тогтмол явуулж байна.