Шиний 29 ны 10 хангал / чойжоо дүгжү/

Ямандаг тэргүүтэй Очирваан, Гомбо, Гонгор,Чойжоо, Лхам, Шалши,Намсрай, Жамсран, Цанва эдгээр 10 догшин сахиус нарт балин тахил, идээ ундаа өргөн хурдаг хурал ном юм. Сахиус нарт тахилга өргөсны ач тусаар тэдгээрийн тус тусын ам тангараг авсны дагуу сахин хамгаалахтун хэмээн соёрхол уншлага үйлддэн шид бүтээлийг гуйн залвирдаг хурал юм.

Чойжоо дүгжүү: Чойжоо сахиус нь 10 хангалын нэг сахиус бөгөөд монголоор номын сахиус хэмээн нэрийддэг. Дүгжүү нь Чойжоо бурханы үүднээс гаргадаг дормо бөгөөд түүнийг хаяж өргөснөөр гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, дайсан тотгор, өвчин зовлон, ган зуд тэргүүтэн эс зохилдох шалтгаан бүгд амирлуулж нас буян хайрлах болно хэмээн сударт зарлигласан байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *