Шиний 14- ны Ганжуур оройн ерөөл

Ганжуур нь “Га” буюу бурхан багшийн аман айлдвар жүрва буюу орчуулага хөврүүлэг гэсэн хоёр үгний нийлэмж бөгөөд монгол хэлэнд ганжуур хэмээн дуудагддаг билээ. Үгийн шууд утга нь Бурхан багшийн айлдварын эмхтгэл гэж ойлгох нь зүйтэй юм. Монголчууд эрт дээр цагаас ганжуурын 108 ботийг хүдэтгэн дээдлэн шүтэж эх хэлэндээ орчуулан хөрвүүлж унших, шүтэх, алт эрдэнэсээр бүтээж урлах зэрэг үйлийг хийж ирсэн уламжлалтай.

Оройн ерөөл нь альваа зүйлийн ирээдүйн сайн сайхны төлөө уншин залвирдаг хурал ном бөгөөд үдээс хойш уншдаг ёс уламжлалын дагуу оройн ерөөл хэмээн нэрийддэг байна. Энэ нас болон хойт насны хойшдын сайн сайхны төлөө зургаан ерөөл, маань татах зэрэг бусад уншлага номууд багтдаг хурал ном юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *