ном нь өөрөө хичнээн агуу байлаа ч сонсож байгаа хүн нь номын зүгт авч чадахгүй юм бол, агуу ном тусаа өгч чадахгүй байна.

Энэтхэгийн Нагаржунай гэж эрдэмтэн дээдэс: Бидний өдөр тутмын амьдрал дээр  илэрч

байдаг шунасан  сэтгэл, уурласан сэтгэл, мунхарсан сэтгэлээс гурваас чинь зовлон бий болж байна шүү.

Мөн энэ гурваас зовлонг бий болгодог нүгэл бас бий болж байна. Ер нь бурханы номонд аливаа зүйл шүтэн барилдаж бий болж байна. Бүхнийг бүтээгч нэг юм байгаад бүгдийг бүтээгээд байгаа бишээ. Бүгд шүтэн барилдаж бий болж байгаа юм чинь зовлон бас шүтэн барилдаж бий болж байна. Сайн сайхан зүйл ч гэсэндээ шүтэн барилдаж буюу уг шалтгаан түүний нөхцөл бүрдсэнээс гарч байна. Үүн дээр дээрх  Нагаржунай дээдсийн айлдсан зовлонг бий болгодог эх үүсвэр нь бол доорхи гурван муу сэтгэл шүү . Шунах уурлах, мунрахын сэтгэл байна. Энэ гурвын эрхэнд хүн автаж л байгаа цагт таньд зовлонг бий болгох эх үүсвэрийг тавьж өгч байна гэсэн үг хэмээн  айлдсан. Энэ нь хүмүүний амьдралд өдөр тутмын бодол, санаа, үйлдэл дээр нь жишээд эргэцүүлээд бодохоор, ер нь ном хүнд тус болно болохгүй гэдэг нь ном өөрөө ямар вэ гэдгээс болохгүй гагцхүү номыг өөрөө яаж хүлээж авах вэ гэдгээс болно гэдэг. Тэгэхээр номын тусыг өөртөө авч чадна чадахгүй гэдэг бол жишээ нь: Номонд ийм зүйл хийвэл муу үр дагавар гарна шүү гэж байгаа бол тухайн муу үйлүүдийг өөр дээрээ татаж аваад надад ийм дутагдал байна уу үгүй юу гэдгийг мэдэж аваад, нээрээ энэ чинь надад муу санаа, муу зүйл байна шүү гэж сэтгэлд мэдрэгдэх юм бол, хүнд нэг тавгүй байдал үүснэ. Тэр тавгүй байдал үүсч байгаа чинь таны ном сонссоны хэрэг гарч номын зүгийн аньсанд одож байгаа нь тэр юм. Тэгэхгүйгээр хичнээн ном сонслоо ч хөндий юм шиг байгаад байвал ном сонссон нь тус болохгүй байна гэсэн үг. Тийм болохоор ном нь өөрөө хичнээн агуу байлаа ч сонсож байгаа хүн нь номын зүгт авч чадахгүй юм бол, агуу ном тусаа өгч чадахгүй байна. Түүний тусыг авна авахгүй, ямар байдлаар өөртөө би болгох нь өөрөөс чинь л хамаарах нь байна.