Харанхуйд гэрэл гаргахад юм үзэгддэг шиг нэг зөв бодол зурсхийхэд харанхуйг гэрлээр арилгаж байгаатай адилхан.

Ном сонсож байгаа нь бол  хамаг амьтны тусын тулд юм шүү гэж сэтгэлдээ төсөөлж, сонсож

байх үедээ өөрөө алдаа дутагдал, сайн сайхан юм юу байна тэрийг өөр дээрээ татаж авч сонсоорой гэдэг.

За тэгэхээр хүн буруу сэтгэл төрж байгаагаа буруу юм гэж мэдэхгүй л юм бол та зовлон зүдүүр гарах эх үүсвэрийг тавьж байна. Мэдээд түүнийгээ засах арганд ач холбогдол өгөхгүй юм бол бас та зовлон зүдүүрийг улам амсах болов уу. Зовлон зүдүүрийг амсах нөхцлүүдийг нь ингэж айлдаж байна л даа. Нэгдүгээрт мэдэхгүй байх, мэдсэн хирнээ үл тоох, ач холбогдол өгөе гэж бодож байгаа боловч сэрэмжгүй байх сүүлд нь хүн өөрөө сэрэмжтэй байхыг хичээж байгаа боловч урьдын дадлаар муу сэтгэл хүчтэй байвал, хүн муу юмыг бодох, муу үйлийг хийх нь ар араасаа бий болно. Ийм учраас энэ дөрвийг анхаарах хэрэгтэй гэж үздэг.  Энэ дөрвийн хамгийн эхнийх нь хүн мэдэхгүй бол муу юм хийгээд байна одоо яах вэ гэхээр мэдэх хэрэгтэй . Мэдэхийн тулд яах хэрэгтэй гэхээр сонсох хэрэгтэй. Юу сонсох вэ гэхээр бидний өвөг дээдсийн маань бидэнд зааж ирсэн хүмүүжил сургааль нь сонсох хэрэгтэй юмны нэг мөн бөгөөд яагаад гэвэл  бурханы номыг амьдралд хэрэгжүүлээд зүйр үг, зан үйл болгоод өгчихсөн байдаг. Гол сонсох зүйл маань юу вэ гэхээр дээдийн ном гэдэг болохоор номыг сонсоорой. Тэгэхээр хүн буруу юм болох, буруу юм тохиоход ганц бусад буруутай юм шиг, өөрөө буруугүй юм шиг битгий тэгээрэй. Би буруутай гэж бодох юм бол тодорхой хэмжээнд тайвширна. Ямар нэгэн таагүй зүйл тохиоход өөрөө түүнийг тайван сэтгэлээр хүлээн авч чадаж байвал,зовлон нь бага болж өөрт ирдэг. Түүний нэг жишээ бол: Хүн богинохон буюу давчуу бодохын хирээр өөрт ирж байгаа зовлон бэрхшээл улам хэцүү болж байдаг. Агуу бодохын хэрээр ямар ч бэрхшээл зовлонд өөрөө  торох юмгүй болдог. Хоёр ээж уулзаад нэг нь охиныг нь хүргэн нь зодоод нүдийг нь хөх болгосон тухай уйлан хайлан ярихад, нөгөөдөх нь ингээд л болоо юу  тэр харин гайгүй байна манай хүргэн миний охиныг зодоод хэвтэрт оруулчихсан би сахиж байгаа гэж хэлсэн бөгөөд охиноо хүнд хэрцгийгээр зодуулсан тухай ярихад, анх   ярьсан ээж эдний хүргэн мөн аймаар хүнээ миний муу хүргэн чинь хажууд нь сайн залуу байна гэж бодсон гэдэг. Сайн залуу байсан уу үгүй юу гэдэг нь нөгөө хүнтэй харьцуулснаас авсан болохоос охиныг нь зодчихоод байгаа шүү дээ. Гэхдээ охиноо зодуулчихаад анхнаасаа хүлээж авч чадахгүй байсан сэтгэл түүнээс илүү зовлон бодоод ирэхээр уужим болж, торохгүй болсноор барахгүй сүүлдээ баярлаж байна шүү дээ. Энэ нь дээр анхны ишлэл болгож Нагаржунай дээдсийн айлдвард айлдаж байгаачлан хүнд мунрахын сэтгэл байгаа цагт зовлон зүдүүр амсана. Мунхрахын сэтгэлээсээ жаахан хагацахад л сэтгэлд  гэрэл гэгээ тусна. Харанхуйд гэрэл гаргахад юм үзэгддэг шиг нэг зөв бодол зурсхийхэд харанхуйг гэрлээр арилгаж байгаатай адилхан. Сэтгэл жаахан ч атугай тайвширдаг.