Бурханы номыг үзээд дэвшилт гарна гэдгийг ганц юугаар тодорхойлох вэ

Сэтгэлд ахиц гарахын хирээр бие болон үг яриа, гадна талд анзаарагдаж илэрдэг шинж тэмдгүүд байдаг.

Бурханы номыг үзээд дэвшилт гарна гэдгийг ганц юугаар тодорхойлох вэ гэхээр биенд өөрчлөлт орохыг хэлэх үү  гэхээр үгүй ээ   гол нь хүний сэтгэлд өөрчлөлт орж  ахиц гарснаар хэмждэг. Гол тодорхойлдог нь сэтгэл. Сэтгэлд дэвшил гарж байгаа нь л Бодь мөрийн зэрэгт ахиц гарч байгаа гол тодорхойлт болно.Бодь мөрийн зэрэгт суралцана гэдэг бол бид оюунаараа ахиц гаргахыг хэлдэг юм  байна. Оюунаараа ахиц гаргахад гурван үе шаттай эхнийх нь болох бага төрөлхийтний зохилдуу зам мөр гэдэг руу тэмүүлэх ёстой. Түүнд хүрчихлээр дунд төрөлхийтний зохилдуу зам мөр гэдэг рүү  суралцаж  оюунаа аваачих ёстой. Тэр болчихвол дээд төрөлхийтний зам мөрт оюунаа суралцуулж ингээд сүүлд нь төгс гэгээрсэн бурханы хутгийг олдог ийм эрэмбэ дараатай юм.