Шуналын сэтгэл

Шуналын сэтгэл гэдэг байгаа л бол, хааяа ч гэсэн төрдөг бол төрсөн тухайн үеэсээ л таныг зовлонтой болгоно

Шуналын сэтгэл дээр аваад үзэхлээр Шуналын сэтгэл төрж үзээгүй гэх юм уу анхнаасаа шуналын сэтгэл байхгүй гэвэл үйл нисванисын эрхээр төрсөн цагт хэцүү.   Шуналын сэтгэл гэдэг байгаа л бол, хааяа ч гэсэн төрдөг бол төрсөн тухайн үеэсээ л таныг зовлонтой болгоно шүү.  Түүнээс зовлон бий болно, зовлон л гарна. Уг шалтгаан нь тэр шуналын сэтгэл болоод түүнээс нөхцөл нь бүрэлдэж шүтэн барилдаж зовлон бий болж байна гэсэн онол байна. Энийг хүний амьдрал дээр яаж даван туулах вэ, хүний амьдралд энийг яаж зохицуулах вэ гэхээр гэхээр номонд ийм аргууд айлдсан байна. Шуналын сэтгэл гэдэг бол аливаа ойрын бодит байдлаас хэтэрч  хүсч болохооргүй зүйлийг хэтрүүлэн хүсч, мөн чанрыг хэтрүүлж хүсч байгаа энэ сэтгэлийг л шуналын сэтгэл гэж байгаа. Энэ нь шуналын сэтгэл төрөх үедээ л тавгүй болгож байгаагийн илрэл. Дахин дахин төрөх үедээ хүнийг улам л аз жаргалгүй болгодог. Үүнийг би нэг адуучин залуу дээр жишээ болгож ярьж байсан. Урьд нэг хааны адуучин залуу маш жаргалтай нэг хүн байж. Байгаа байдал өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун тэр хааны албат дунд түүнээс илүү жаргалтай хүн байхгүй байгаа юм шиг байгааг хаан ажиглажээ. Тэгээд түшмэлээ дуудан энэ тухай хэлэхэд түшмэл түүнийг би дор нь зовлонтой болгоод өгөе гэсэн байна. Яаж зовлонтой болгохын бол гээд хараад байсан чинь хоёр гурав хоногийн дараа нөгөө адуучин бүүр унжийчихсан энэнээс илүү зовлонтой хүн байгаа болов уу гэмээр болчихсон байж. Хаан түшмэлээ дуудаад чи энэ хүнийг  юу болгочихвоо гэхэд түшмэл би энэ хүний сэтгэлийг нь зовлонтой болгочихсон юмаа тэгээд л ийм болчихлоо гэжээ.  Адуучинг адуугаа услахаа ирэх үед түшмэл онгоцных нь хажууд алт хаячихсан байж. Эндээс л нөгөө залуу зовж эхэлж байгаа юм. Нэг өдөр  сайхан сэтгэлтэй нөгөө залуу маань адуугаа усалдаг онгоцныхоо хажуунаас алт олоод шуналын сэтгэл нь хөдөлсөн байна. Шуналын сэтгэл төрөх даруйдаа энийг аваад хэрэглэчихвэл амьдралдаа би ийм ийм зүйлээ шийднэ дээ гэж бодно.   Тийм бодол төрсөн даруйдаа өөрөө жаахан тавгүй болж эхэлсэн байна. Тэр алтыг авчихмаар байдаг, авчихаар хааны ордны хашаанаас олсон байдаг энэ маань одоо хулгай болдог байхдаа гэж олсон даруйгаасаа л сэтгэл нь тавгүй болж айдастай болж эхэлсэн. Тэр айдсыг шуналын сэтгэл л бий болгож байна. Олсон алтаа нэг газар нуух үедээ хүн харчихвий гэж санаа нь зовно. Нуусны дараа хүн очоод авчихвий гэж санаа зовно. Тэгээд ийм гурван зовлон гарч ирээд дахин дахин санаа зовоод хоёр гурав хоноход нөгөө хүн бүр хамгийн зовлонтой болж хувирсан байсан аж. Хаан түүнийг хэд хоногийн дараа зовлонтой болгож харсан, энэ хүнийг ийм болгосон нь нөгөө гурван зүйлээ бодоод тийм болсон байна гэж жишээнд айлдсан байдаг. Бид нар өдөр тутмын амьдрал дээрээ өөрсдөөрөө аваад үзэхэд амьдралаа дээшлүүлэхийн төлөө явах хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй гэхдээ шунал гэдэг бол төрөх үедээ л өөрийн сэтгэлийг тавгүй болгодог, тавгүй болгож байгаад төрөх үедээ  зовоогоод зогсохгүй ахиж эх үүсвэрийг бий болгоод цаашаа ингэж зовоодог. Ер нь энэ дээр нэг зүйлийг дахин хэлэхэд хүн дотоод сэтгэлтэйгээ ярих хэрэгтэй юм байна. Аз жаргалыг тэндээс олдог болохоор дотоод сэтгэлийг эрэгцүүлж бодож түүнийгээ шинжилж байгаад буруу сэтгэл төрсөн даруйд зөв зүйлийг бодож чадвал тэр үедээ сэтгэл тавгүй байсан бол сэтгэл тайвширч амгалантай болж ирнэ. Түүнээсээ эх үүсвэрийг бий болгож дахин дахин бодвол сайн үр дагавар гарна. Уурыг бүгд мэдэх учраас ярих хэрэггүй байх. Энэ бүгдийг сүүлд нь дүгнээд аваад үзэхэд зовлон зүдүүр өөрийн чинь муу сэтгэлээс гарч байна. Энэ дээр хүн гэртээ очоод гэр орныхныгоо аз жаргалтай баяр баясгалантай болгож чадаж байна уу үгүй юу, аав ээж хүмүүс дээр аваад үзэхэд бид үр хүүхдээ сайхан амьдруулж байна гээд сайхан амьдруулах эх үүсвэрийг тавьж өгч байна уу, зовох эх үүсвэрийг тавьж өгч байна уу гэдгийг бас нэг харах. Энэ бүгдээс ингээд аваад үзэхээр хүмүүс Шантидэва гэгээн айлдсан “Хүн амгаланг хүсдэг боловч зовлон руугаа гүйдэг” гэдэг шиг амгаланг хүсч байгаа хирнээ амгалангийнхаа шалтгааныг дайсан шигээ устгаж үгүй хийж байна. Тэгэхээр та бүхэн өөр өөрсөд дээрээ аваад бодоод үзээрэй. Магадгүй өөрийн ач зээ, дотнын хүндээ уурлаж байсан бол тэр үедээ та өөрөө сэтгэл чинь тавгүй болж нэг зовлон, дараа энэ насандаа янз бүрийн гадна талаас өөрт ирдэг зовлон зүдүүрийг өөрөө амсах эх үүсвэрийг тавьчихсан, дээрээс нь уурласнаараа цаад хүнээ бас тавгүй байдалд оруулчихсан байдаг. Ийм тохиолдол бол гарч байгаа. Хэрвээ гарсан бол та түүнийгээ наманчилж гэмших хэрэгтэй юм байна. Гэмшээд дараа би ийм зүйл хийхгүй юм шүү. Би сайн юмны эх үүсвэр болсон сайн санаа төрүүлэх юм шүү гэж бодох юм бол, магадгүй та цаг зараад өнөөдөр хоёр цаг хиртэй энд суусны тань үр дүн гарна. Хүн мэддэггүй биш, мэддэг юм шиг байдаг хэрнээ анзаарахгүй, хэрэгжүүлэхгүй байдаг юм байна. Тэгэхээр бидний аврал одуулаад залбираад эд бүхэн маань бидний чадахгүй байгаа зүйл дээр хүч нэмж өгдөг. Тэгж залбир байгаад өнөөдөр гэртээ очоод нэг зөв сэтгэлийг төрүүлье гээд оролд. Тэр чинь өмнө бодоод болохгүй байсан зүйл ч байж болно шүү.